Friday, April 21, 2017

Мариенгофтой салах ёслол гүйцэтгэх нь

2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гарах "Амьдрал, хайр, эрх чөлөө: дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн антологи"-д багтсан


Сергей Есенин

Анд нөхөрлөлд ичгүүргүй аз жаргал бий,
Аанай солиорох мэдрэмжийн халуурал бий,
Биеийг минь энэ гал
Лаа шиг хайлуулна.

Өөрөөр чадахгүй тул
Өгөөч, гараа, хайрт минь,
Үүрд хагацах энэ мөчид алгыг чинь
Үснийхээ шар хөөсөөр би угаая.
Толя минь, Толя минь, чи минь, чи минь!
Хэддэх ч удаа, хэддэх ч мөч юм:
Хэдийн зогтуссан нүдний чинь харц
Сүү шиг л дахин царцаж.

Баяртай, баяртай. Сарны түймэртэй,
Баярт тэр өдрийг би хүлээж дийлэх үү?
Бахадмаар цуутай бас залуу үеийнхнээс
Баараггүй сайн нь чи л байсан шүү.
Маргааш, нөгөөдөр, хэзээ ч юм,
Магад дахин учирна, хоёул… Гэвч
Айх юм. Сэтгэл гэдэг залуу нас шиг л,
Анхны хайр шиг л элэгдээд дуусна.

Өөр нэгэн сэтгэлд минь чамайг бүдэгрүүлнэ.
Өөнтөгч хүмүүсийн ярианд автан,
Сэлүүр мэт, мөрөн дээрх
Гаслах чих минь л намайг шавхуурдана.
Баяртай, баяртай. Сарны түймэртэй,
Баярт тэр өдрийг би үзэхгүй ч
Омголон, дурласан залуусын минь
Онцгой сайн нь чи л байсан шүү.

Орчуулсан Н. Анараа


No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...