Thursday, July 6, 2017

ГАЗРЫН ЗУРАГ | BODYMAP

ГАЗРЫН ЗУРАГ

зул сараар чи надад биеэ бичиж илгээв.
хайрын тэмдэг гээд газрынхаа зургийг барив.
алтаар гялалзах хурууны үзүүр, торлог цагаан арьс
алгуур нээгдэх цаас мэт шаржигнав. 

энэ бол хүндийн жингээс салах хөөрөлт.
хамгийн сайн төсөөллөөр чинь бүтсэн бэлэг эрхтэн
хөх хараад босохтой адил 
хув шар вискиг ховх сорно.

эргүүлж чамд өөрийнхийгөө бэлэглэе:
үггүй, дуугүй нялх амьтан,
нулимсаар дүүрэн ж-цэг,
бөгс, дал ээлжлэн эргэлдэх
таашаал бас аюул

ялагчид ба ялагдагсад газрын зургийг бүтээдэг юм бол,
эзэнт гүрнүүд африкийг хатангиршуулах ч африк том хэвээрээ юм бол
газрын зургийг ч шинээр зурж болдог. 
миний биеийг шинээр бич.

өдөр бүр уруулдаа би рашаан хүргэдэг.
гуравхан дусал. тэгээд шивнэдэг
намайг өөрчил

газрын зураг нь эрэл хайгуулчид ба колоничлогчдын бүтээл юм бол,
биес хаана эхлэж хаана дуусдгийг, таашаалыг нь хэн эзэмддэгийг нэрлэдэг юм бол,
газрын зургийг нууц зам, нуувчуудыг харуулахаар бас бүтээж болдог юм бол

хоол хүнс, эм тариа, галт зэвсгийн агуулахыг харуулж болдог юм бол,
сүнснүүд маань нисч очоод эргэж ирэхдээ
од гаригст хүрэх замыг аль аль нь зурсан юм бол

миний биеийг надтай хамт шинээр бичилц

чиний эгэм далавчны шивээстэй,
минийх улаан хүрэн "гэр" гэсэн шивээстэй

бие биеийнхээ биесийг хаана шинээр бичихийг би хэдийн мэдэрсэн

энэ удаад түүхийг хэрхэн бүтээхээ ч мэднэ

намайг өөрчил


Орчуулсан: Н. Анараа

***

BODYMAP
By Leah Lakshmi Piepzna-Samarsinha 

for christmas, you write me your body.
for a love token, you offer me your body’s map.
I stroke gold glitter finger tips and satin beige skin
on the crackle of paper unfolding.

here, levitation.
here, a cock you created
out of your best imaginations
that grows hard at a shot of cleavage
like straight up amber whiskey.

in return, I gift you mine:
austere wordless infant
g spot shooting tears
ass stomp and razor blade switch
the pleasures and the dangers

if a map is created by conquerers and the unconquered
if the empire can shrink africa but africa remains how big she is
these maps can be rewritten.
re write my body.

each day I tip tincture to lips,
drip three drips, whisper
change me

if a map is an artifact made by explorers and colonizers
if a map names where bodies begin and end & who will own their treasures
if a map could be made to show the hideouts and secret passageways

the stashes of food and drugs and guns
if we both have written maps to the stars
where our spirit flies out
and then written our return:

rewrite my body with me

you have wings tattooed on your breastbone
where I have the word home in cherry brown

I can already feel where we will make each other’s bodies new

what story will we unfurl this time

change me

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...