Friday, July 7, 2017

ӨНГӨРСӨН ШӨНӨ | LAST NIGHT

ӨНГӨРСӨН ШӨНӨ
Майкл Брөүдэр

Хөнжил, орны даавуунд орооцолдсон үгс,
Хайнга мөрөөрөө хучсан урт даавуу,
Хундага, хос биш аяга тавгааас
Утгыг олж байна гэж өнгөрсөн шөнө зүүдлэв. 

Чи тэнд байсан. Өнгөрсөн ч чухал биш санагдсан.
Хэлсэн, хийсэн, илэрхийлээгүй ч мэдэрсэн бүгд
Яагаад ч юм холбоотой санагдах тэмдэг бүр,
Ирж буй зүйл, улирал, Ноозэт эрэг рүү 
Ирэх жил аялах нь л чухал санагдаад.

Тэр л нэртэй шүлгийг уншмаар болж сэрээд
Амь аврагчийн сандал дээр хагарч хоосорсон дун, 
Махчин шувууг ажиглах цахлай,
Далайн цаадах гэртэйгээ түүнийг олсон.

Орчуулсан Н. Анараа

***

LAST NIGHT
By Michael Broder

I dreamt of making sense,
parts of speech caught up in sheets
and blankets, long strips of fabric
wrapped loosely around shoulders,
goblets, urns, cups with unmatched saucers.

You were there, and the past seemed important,
what was said, what was done,
feelings felt but maybe not expressed,
signs randomly connected
yet vital to what comes next,
to a coming season,
next year’s trip to Nauset Beach.

I woke up wanting to read a poem by that name,
and I found one with a lifeguard’s chair,
a broken shell, gulls watching egrets,
home an ocean away.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...