Tuesday, July 11, 2017

МУУ МУУХАЙГ ЭХЛЭЭД | WORST THINGS FIRST

Маарк Биббинз

"Баярлалаа" гэх бичгээр дүүрэн тор
дээр минь унасан нь өнөөдрийн минь
урлагийн хэрэгцээг хангав. Соёл гээд ярьвал
ясгүй ганц үнсэлтээр цэцэгсийн шуудуй руу
өшиглөгдсөн жил байсан шив. 
Муу хөгшин, гунигт чөтгөр -
эсвэл боовноос ичигч, хуурамч баатар,
резинэн уургаар өөрийн шоронгийн
хэмжээс бүрийг мөнх төөлөх
намайг тэр өрөвдөө юу даа -

хайран үхсэн модондоо байх шив.
Бусад чөтгөр болжморын сүргийг
хөнжил дээр нялсан нь нэрээ 
доор нь татсаны тэнгэрийн бүрэн бохир 
төлбөр. Миний шагнал: хиймэл шүд,
нүцгэн наран шарлага дээрх стриптийз,
ялзарч буй оддын дууны хуурцгууд.
Ямар нэг зүйл тэд хэлж байвал
онол гэдэг нь таалах зүйл үлдээгүйг 
илэрхийлэх өөр нэг үг л гэнэ.

Орчуулсан Н. Анараа


***

WORST THINGS FIRST

By Mark Bibbins

A bag of thank-you notes fell
on me and that was enough
art for one day. Culturally speaking,
it was more like a year
in the floral trenches, kicked off
with a single boneless kiss.
Poor sad demon in his poor dead tree—
or is it he who pities me, cockshy
quasihero with a latex lasso,
taking forever to measure

the dimensions of his confinement.
Some other demons have smeared a flock
of sparrows on a blanket, the full filthy
price of a sky under which they smoked
their names. My prize is a set
of teeth, striptease at the nude beach,
audio files of decomposing stars
telling me, if they’re telling me
anything, that theory’s just another word
for nothing left to like.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...